Монголын улаан загалмай нийгэмлэг(https://www.redcross.mn)

ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн зорилго

Гамшиг, аюулт үзэгдлээс ард иргэдийн урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чадавхийг нэмэгдүүлэх болон гамшгийн дараахь нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулсанаар иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаална

Хөтөлбөрийн зорилт:

Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөтөлбөрөөр дамжуулан олон нийтийн даван туулах чадварыг бэхжүүлэхэд Монголын улаан загалмай нийгэмлэг манлайлан оролцоно.

Монголын улаан загалмай нийгэмлэг нь байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлж, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэн чадавхитай болсон байна.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай шинэчлэн батлагдсан хуульд:

ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХӨТӨЛБӨР

13.5.

13.5. Гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулахад Монголын улаан загалмай нийгэмлэг эрхлэх асуудлынхаа хүрээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

24.3.

24.3. Монголын улаан загалмай нийгэмлэг нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн хүрээнд нэмэлт хүч болон ажиллана.

39.4.

39.4. Монголын улаан загалмай нийгэмлэг нь олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг, холбоонд хандан гамшгаас хамгаалах хүмүүнлэгийн тусламж хүсэх, хүлээж авах, бүртгэх, байршуулах, хадгалах, тээвэрлэх, хуваарилах үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ.

Гамшгаас урьдчилан сэргийлэх болон эрсдэлийг бууруулах

Малчдын бүлгүүдтэй хамтран ажиллаж, гамшгаас хамгаалах сургалтад хамруулах;

Малчдыг өвөлжөөгөөр хангаж зудын эрсдэлийг бууруулах;

Дунд шатны хороодоор дамжуулж малчдад өвс, тэжээл бэлтгэхэд тусламж үзүүлэх, эмзэг бүлгийн малчин өрхүүдэд өвс, тэжээлийн тусламж үзүүлэх;