Монголын улаан загалмай нийгэмлэг(https://www.redcross.mn)

Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөний түүх

Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөний түүх

Анри Дюнан /1828-1910/

Улаан загалмай Улаан хавирган сар хөдөлгөөнийг Нобелийн шагналтан, Щвейцарийн иргэн Анри Дюнан үүсгэн байгуулсан түүхтэй. Анри Дюнан Сольфериногийн тулалдааны талбарт эндэж, шархадсан цэргүүдэд эмнэлгийн анхны тусламжийг аль ч тал, хэнийг ч үл ялгаварлан шуурхай хүргэж, хүнлэг энэрэнгүй үйл ажиллагааг удирдан зохион байгуулжээ. Улмаар тэрбээр 1862 онд “Сольфериногийн дурьдатгал” нэртэй дурсамжийн ном бичсэн байна. Сольфериногийн тулалдааны талбарт эндэж шархдсан цэргүүдэд эмнэлгийн анхны тусламжийг аль ч тал, хэнийг ч үл ялгаварлан шуурхай хүргэж, хүнлэг энэрэнгүй үйл ажиллагааг Анри Дюнан удирдан зохион байгуулжээ. 1863 онд Анри Дюнан дөрвөн иргэнтэй нэгдэн “Тавын хороо” буюу шархдагсдад туслах олон улсын хороог байгуулсан нь Улаан загалмай хөдөлгөөний суурь болж, хожим Олон улсын Улаан загалмай хороо болж өргөжжээ.

Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо

Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо [Холбоо] нь

дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн байгууллага юм. Холбоо нь 1919 онд байгуулагдаж, Үндэсний нийгэмлэгүүдийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих, байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, зэвсэгт мөргөлдөөний улмаас дүрвэгсдийг асран хамгаалахад чиглэж, үйл ажиллагаа явуулдаг.

Үндэсний Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүд

Үндэсний Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүд нь

хүмүүнлэгийн чиглэлээр тухайн улсын эрх баригчдад туслах үүрэг гүйцэтгэдэг ба гамшгийн менежмент, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Холбооны гишүүн байгууллага юм.

Үндэсний Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүд