Skip to main content

Image

Салбарын байршил(https://www.tdbm.mn/mn/branches)

Image

1800 1977

Хайх(https://www.tdbm.mn/mn/search)

Тэтгэврийн хадгаламж

Та сар бүрийн тэтгэврээ хуримтлуулж, хадгаламждаа хүү тооцуулан арвижуулаарай.

Хадгаламж нээх(https://5zb6g.test-app.link/sample-link)

Хүү, шимтгэлийн нөхцөл Бүрдүүлэх бичиг, баримт Түгээмэл асуулт, хариулт Тооцоолуур

Хүү, шимтгэл

Валютын төрөл:

MNT

MNT

Төгрөгийн тэтгэврийн хадгаламж

Хугацаа

Сарын хүү

Жилийн хүү

12 сар

1.02%

12.20%

Хялбар хуримтлал үйлчилгээнд бүртгүүлсэн тохиолдолд төгрөгийн хугацаатай хадгаламжийн дансны доод үлдэгдлээс чөлөөлнө.

Тэтгэврийн хугацаатай хадгаламжийн данс руу хийх тогтмол шилжүүлгийн гүйлгээ шимтгэлгүй

Хадгаламжийн хугацаа дуусахад хадгаламж нь тухайн үед мөрдөгдөж буй ижил төрлийн хадгаламжийн нөхцөлөөр автоматаар дахин сунгагдана. Харилцагч хадгаламжийн гэрээг цуцлах хүсэлт гаргах хүртэл автомат сунгалт үргэлжилнэ.

Хугацаатай хадгаламжийн гэрээг цуцлах буюу хадгаламжийн дансыг хаах тохиолдолд дансны үлдэгдэл гэрээнд тусгасан харилцах дансанд шилжиж хаагдана.

Шимтгэл:

Данс нээх: Шимтгэлгүй

Бэлэн бус орлого: Шимтгэлгүй

Бэлэн орлого: Шимтгэлгүй

Доод үлдэгдэл: 10,000₮

Данс хаах: Шимтгэлгүй

Бүрдүүлэх бичиг, баримт

Монгол улсын иргэн:

Хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт

Түгээмэл асуулт, хариулт

Хадгаламжийн дансаа хэрхэн нээх вэ?

Та өөрт ойр байрлах Худалдаа хөгжлийн банкны дурын салбар, тооцооны төвд болон ТиДиБи Онлайн интернэт банкны аппликэйшнийг ашиглан хадгаламжийн дансаа нээлгэх боломжтой.

Зайнаас хадгаламжийн дансаа хэрхэн нээх вэ?

Та Худалдаа хөгжлийн банкны салбарт биеэр ирэх боломжгүй мөн ТиДиБи Онлайнгүй тохиолдолд www.cardcentre.mn(http://www.cardcentre.mn) вебийн “ Харилцагчаар бүртгүүлэх ” цэсээр хандан шинээр ТиДиБи Онлайн үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой ба үүний дараа интернэт банкаараа хадгаламжийн дансаа нээх боломжтой.

Хадгаламжийн дансаа хугацаанаас нь өмнө цуцалж болох уу?

Хэрэв танд яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцлах боломжтой ба энэ тохиолдолд хадгаламжийн хүүг гэрээнд заасны дагуу хугацаа цуцлалтын хүүгээр бодож олгоно. Хэрэв та хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцлахаар шийдсэн бол Худалдаа хөгжлийн банкны дурын салбар, тооцооны төвд эсхүл 1800-1977 дугаарт хандаарай.

Хадгаламжийн хугацааны үргэлжлэх хугацаанд дансандаа орлого хийсэн тохиолдолд хүүг хэрхэн тооцох вэ?

Хэрэв хадгаламжийн хугацааны туршид банкнаас нийтэд зарласан хадгаламжийн хүүнд өөрчлөлт оруулаагүй тохиолдолд хадгаламжийн эхний үлдэгдэл болон хугацааны туршид орж ирсэн орлогын хувьд хүүг анх гэрээнд зааснаар тооцож олгоно.

Харин хадгаламжийн хугацааны дундуур банкнаас нийтэд зарласан хадгаламжийн хүүнд өөрчлөлт оруулсан тохиолдолд эхний үлдэгдлийн хувьд хүүг анх гэрээнд заасан хүүгээр, хугацааны туршид орж ирсэн орлогын хувьд орлого орох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хүүгээр тус тус тооцож хадгаламжийн хүүг олгоно.